Говийн улиас ХХК
Мод үржүүлэх, ойжуулах
ойг нөхөн сэргээх эрх
бүхий мэргэжлийн
байгууллага
ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ
ТӨЛӨӨ САЯ, САЯ МОДДЫГ
ТАРЬЦГААЯ.
Бид юу хийдэг вэ?
Мод үржүүлэх, мод тарьж арчлан ургуулах, ойжуулах, доройтсон ойг нөхөн сэргээх
үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, дэвшилтэт технологи, инновацад тулгуурлан амжилттай хэрэгжүүлнэ.
Мод үржүүлэг
Ойжуулалт, нөхөн сэргээлт
Хамгаалалтын ойн зурвас байгуулах
Ногоон байгууламж байгуулах, арчлах
Ойн менежментийн төлөвлөлт, ойжуулалтын талбайн үнэлгээ
Мод үржүүлэг
Ойжуулалт, нөхөн сэргээлт
Хамгаалалтын ойн зурвас байгуулах
Ногоон байгууламж байгуулах, арчлах
Ойн менежментийн төлөвлөлт, ойжуулалтын талбайн үнэлгээ
Бидний үржүүлдэг модод
Манайх жилд 21 нэр төрөл, зүйлийн 4,5-5 сая ширхэг тарьц, суулгацыг нийлүүлэх хүчин чадалтай.
Эгэл нарс
/Pinus sylvestris/
Сибирь шинэс
/Larix sibirica/
Сибирь гацуур
/Picea obovata/
Хайлаас
/Ulmus pumila/
Улиас
/Populus tremula/
Монос
/Prunus padus/
Шар хуайс
/Caragana arborescens/
Бидний туршлага
Бид сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 27 төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн.
Бидний туршлага
Бид сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 27 төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум
Манай баг
Захирал
“Говийн улиас” ХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд ой зүйч мэргэжилтэй, биологийн ухааны магистр зэрэгтэй. Мод үржүүлэх, говь цөл, хээр, хангайн бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, ойн зурвас байгуулах зэрэг ойн аж ахуйн арга хэмжээг цогцоор хэрэгжүүлэх, зохион байгуулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, арчлан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр мэргэжлийн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Ерөнхий инженер
Ой зүйч мэргэжилтэй бөгөөд мод үржүүлэх, тарьц суулгацын чанарыг сайжруулан нөөцийг бүрдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, ойг ашиглах, шинэ техник, технологийг судлах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, нэвтрүүлж нутагшуулах, газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр ажиллаж байна.
Ойн инженер
Ойн инженер мэргэжилтэй бөгөөд говь, хээрийн бүсийн ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх, мод үржүүлэх, ойг хамгаалах, ойн тооллого, ой зохион байгуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, ойн аж ахуйн арга хэмжээний чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.
Ерөнхий инженер
Ойн аж ахуй мэргэжилтэй бөгөөд мод үржүүлэх, бойжуулах, үрийн байнгын болон түр талбай, эх ургамлын талбай байгуулах, үр, мөчир бэлтгэж нөөцийг бүрдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, арчлан хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Ойн инженер
Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, “Говийн Улиас” ХХК-ий ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хариуцсан инженерээр ажиллаж байна.